Showing posts with label УБҮ-ГОК-2010. Show all posts
Showing posts with label УБҮ-ГОК-2010. Show all posts

Sunday, March 21, 2010

Эрдмин ХХК

“Эрдмин” ХХК нь Орхон аймгийн нутаг дэвсгэрт “Эрдэнэтийн орд”-ын исэлдсэн хүдрийн овоолго буюу Уулын Баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн хаягдал балансын бус хүдрийн овоолгын нэгээхэн хэсгийг түшиглэн үйл ажиллагаа явуулж байна.
Анх 1994 оны 3-р сарын 18-нд “Эрдэнэт Концерн” ХХК, АНУлсын “RCM” компаниуд Шүлтгүйжүүлэлт-Уусган хандлалт-Цахилгаан химийн технологи ашиглан “Эрдэнэт” Уулын баяжуулах үйлдвэрийн балансын бус бага агуулгатай хүдрийн овоолгоос хүхрийн хүчлийн сулруулсан уусмалыг ашиглан катодын цэвэр зэс үйлдвэрлэх туршилтын үйлдвэр байгуулах гэрээнд гарын үсэг зурсанаар тус компаний эхлэл тавигдсан.

Эрдэнэт үйлдвэр ХХК

Монгол-Оросын хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр нь зэс, молибдений хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог үйлдвэр юм. 1978 онд хоёр орны засгийн газар хоорондын гэрээний дагуу “Эрдэнэтийн овоо”-ны орд газарт байгуулагдсан. Орд газар нь улсын нийслэл Улаанбаатар хотоос баруун хойд зүгт 340 км, Дархан хотоос баруун зүгт 180 км, Булган аймгийн төвөөс хойт зүгт 60 км, мөн Оросын Холбооны Улсын хилээс 140 км-т тус тус байрладаг.

УБҮ-ГОК-2010

  1. гэсэн нь энэ Уулыг яг одоог хүртэл ухсан байгаа нь
  2. гэсэн нь энэ Уулыг хангалттай ухаж болох нь
  3. гэсэн нь ер тэр хүртэл ухаад байвал нөгөө зэс молбиден нь гараад л байна, тэгэхдээ тээвэрлэлт хэцүүдэж алдагдалд орох учир хүрдэн шанагатай конвейрийн систем нэвтрүүлэх шаардлагатай юм байна.