Wednesday, June 23, 2010

Монгол википедиа буюу Дэлхийн хамгийн том нэвтэрхий толь

Википедиаг мэдэхгүй хүн байхгүй биз ээ. Өдөр тутам биш юм аа гэхэд ямар нэг шинэ ойлголт тодорхойлолтыг хамгийн түрүүн энэ сайтаас хайж олдог болохоор Google мэтийн хайлтын системээр хамгийн өндөр эрэмбэтэй гарч ирдэг болсоор удаж байна. Энэ сайтын талаар би аль эрт мэддэг болсон ч үр дүнтэй ашиглах талаар ер нь бодож байсангүй.
Манай мэргэжлийн салбар (IT) маш хурдан хөгжиж байдаг онцлогтой болохоор шинэ ойлголт ухагдахуунуудыг мэдэж авах шаардлага байнга тохиолддог. Тэгээд л википедиатай нөхөрлөнө. Мөн ч олон удаа хэрэгтэй зүйлээ олж баярласан даа. Харин одоо бол википедиагийнхаа ачийг хариулах гээд энэхүү бичлэгийг бичиж сууна.

Wednesday, June 16, 2010

日本での実習お疲れ様でした

日本での実習お疲れ様でした!

    Япон улсад 3 сар япон хэл, соёлын дадлагаа амжилттай гүйцэтгээд 6 сарын 5-нд эх орондоо ирсэн доорхи оюутнууддаа баяр хүргэе. Япон улсад сурч мэдсэн зүйлсээ хойшдын сурлага хөдөлмөртөө хэрэгжүүлэн улам амжилттай суралцахыг хүсэн ерөөе.

Tuesday, May 25, 2010

Хакухо М.Даваажаргал эх орондоо ирнэ

Их аварга Хакухо 5-р сарын 31-нд буюу ирэх даваа гаригт эх орондоо ирэх гэж байна. Түүний нэрэмжит сумо бөх сонирхогч хүүхдүүдийн дунд зохион байгуулж “Ирээдүйн аваргууд” тэмцээний төгсгөлийн шатны барилдаан зургадугаар сарын 1-нд болно.