Wednesday, June 23, 2010

Монгол википедиа буюу Дэлхийн хамгийн том нэвтэрхий толь

Википедиаг мэдэхгүй хүн байхгүй биз ээ. Өдөр тутам биш юм аа гэхэд ямар нэг шинэ ойлголт тодорхойлолтыг хамгийн түрүүн энэ сайтаас хайж олдог болохоор Google мэтийн хайлтын системээр хамгийн өндөр эрэмбэтэй гарч ирдэг болсоор удаж байна. Энэ сайтын талаар би аль эрт мэддэг болсон ч үр дүнтэй ашиглах талаар ер нь бодож байсангүй.
Манай мэргэжлийн салбар (IT) маш хурдан хөгжиж байдаг онцлогтой болохоор шинэ ойлголт ухагдахуунуудыг мэдэж авах шаардлага байнга тохиолддог. Тэгээд л википедиатай нөхөрлөнө. Мөн ч олон удаа хэрэгтэй зүйлээ олж баярласан даа. Харин одоо бол википедиагийнхаа ачийг хариулах гээд энэхүү бичлэгийг бичиж сууна.

Wednesday, June 16, 2010

日本での実習お疲れ様でした

日本での実習お疲れ様でした!

    Япон улсад 3 сар япон хэл, соёлын дадлагаа амжилттай гүйцэтгээд 6 сарын 5-нд эх орондоо ирсэн доорхи оюутнууддаа баяр хүргэе. Япон улсад сурч мэдсэн зүйлсээ хойшдын сурлага хөдөлмөртөө хэрэгжүүлэн улам амжилттай суралцахыг хүсэн ерөөе.

Tuesday, May 25, 2010

Хакухо М.Даваажаргал эх орондоо ирнэ

Их аварга Хакухо 5-р сарын 31-нд буюу ирэх даваа гаригт эх орондоо ирэх гэж байна. Түүний нэрэмжит сумо бөх сонирхогч хүүхдүүдийн дунд зохион байгуулж “Ирээдүйн аваргууд” тэмцээний төгсгөлийн шатны барилдаан зургадугаар сарын 1-нд болно.

Friday, April 23, 2010

Эрдэнэбат МӨНХЖАРГАЛ

Эрдэнэбат МӨНХЖАРГАЛ нь 2009-2010оны хичээлийн жилд Соёл-Эрдэм Дээд Сургууль болон оюутны зөвлөл, эдийн засгийн тэнхимээс зохиогдсон уралдаан тэмцээнд амжилттай оролцож ирсэн.

Thursday, April 22, 2010

СоЭДС - 2010

Диплом хамгаалав.

2010 оны 4 дугаар сар 20-ны өдөр СоЭДС-ийн Мэдээллийн технологийн ангийн 4-р курсийн оюутнууд дипломоо амжилттай хамгаалж дуусав. Нийт сургуулиа амжилттай төгссөн оюутнуудад сургуулийн захиргаанаас баяр хүргэж байна.

Saturday, April 10, 2010

Хоёр удаагийн Hibaku

Nagasaki ба Hiroszimа хотуудад атомын бөмбөг дэлбэрэхэд хоюуланд нь тэнд байсан цорын ганц хүн нь Tsutomu Yamaguchi байжээ. Оны эхээр насан нөхцсөн энэ япон хүний тухай "Хоёр удаагийн Hibaku - Tsutomu Yamaguchi дэлхийд гэрээслэж байна" баримтат киног 8-р сард тэмдэглэх атомын бөмбөгдөлтийн 65 жилийн ойгоор гаргахаар хийж байгаа боловч хэсгүүдийг нь гаргаж эхэлжээ.
Японы баримтат киночин Hidateka Inazuka зохиолыг бичсэн ба хийж байгаа киноны хэсгийг ОХУ ба АНУ-уудын "Цөмийн зэвсгийг хорогдуулах - START2 програм" - ыг батлах үер болон хэд хоногийн өмнө нь Вашигтонд үзүүлжээ.
Киноны нэрэнд орсон "Hibaku" гэдэг үг нь : атомын бөмбөг дэлбэрч байх үед тэнд нь байсан хүнийг хэлдэг юм байна.

Sunday, March 21, 2010

Эрдмин ХХК

“Эрдмин” ХХК нь Орхон аймгийн нутаг дэвсгэрт “Эрдэнэтийн орд”-ын исэлдсэн хүдрийн овоолго буюу Уулын Баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн хаягдал балансын бус хүдрийн овоолгын нэгээхэн хэсгийг түшиглэн үйл ажиллагаа явуулж байна.
Анх 1994 оны 3-р сарын 18-нд “Эрдэнэт Концерн” ХХК, АНУлсын “RCM” компаниуд Шүлтгүйжүүлэлт-Уусган хандлалт-Цахилгаан химийн технологи ашиглан “Эрдэнэт” Уулын баяжуулах үйлдвэрийн балансын бус бага агуулгатай хүдрийн овоолгоос хүхрийн хүчлийн сулруулсан уусмалыг ашиглан катодын цэвэр зэс үйлдвэрлэх туршилтын үйлдвэр байгуулах гэрээнд гарын үсэг зурсанаар тус компаний эхлэл тавигдсан.

Эрдэнэт үйлдвэр ХХК

Монгол-Оросын хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр нь зэс, молибдений хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог үйлдвэр юм. 1978 онд хоёр орны засгийн газар хоорондын гэрээний дагуу “Эрдэнэтийн овоо”-ны орд газарт байгуулагдсан. Орд газар нь улсын нийслэл Улаанбаатар хотоос баруун хойд зүгт 340 км, Дархан хотоос баруун зүгт 180 км, Булган аймгийн төвөөс хойт зүгт 60 км, мөн Оросын Холбооны Улсын хилээс 140 км-т тус тус байрладаг.

УБҮ-ГОК-2010

  1. гэсэн нь энэ Уулыг яг одоог хүртэл ухсан байгаа нь
  2. гэсэн нь энэ Уулыг хангалттай ухаж болох нь
  3. гэсэн нь ер тэр хүртэл ухаад байвал нөгөө зэс молбиден нь гараад л байна, тэгэхдээ тээвэрлэлт хэцүүдэж алдагдалд орох учир хүрдэн шанагатай конвейрийн систем нэвтрүүлэх шаардлагатай юм байна.

Tuesday, March 9, 2010

物語「オートハンと仲間たちの冒険」

CЭДС ийн япон хэлний тэнхимийн эрхлэгч Д.Бүрэнчимэг, ахлах багш А.Мотай нар монгол үлгэр япон хэл рүү орчуулсан юм. Танилцаж үзэцгээнэ үү.

 モンゴル文化教育大学のサニツァル氏が執筆した物語、「オートハンと仲間たちの冒険」を、本学日本語学科教員、ダ・ブレンチメグと甕暁子が日本語に翻訳しました。この物語は主人公オートハンが様々な仲間たちと繰り広げる、冒険物語です。皆様ぜひ一度、お読みになってみてください。

Monday, February 8, 2010

ОНЫ ШИЛДЭГ БАГШ НАРТ ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

XXI зуунд дэлхийд өрсөлдөх чадвартай монгол хүнийг бэлтгэх их үйлсийн эзэн, багш, сурган хүмүүжүүлэгч нартаа Монголын багш нарын баярын мэндийг хүргэе!