Thursday, December 3, 2009

Захирал Макихара Сойчи :

“Соёл-Эрдэм”Дээд сургууль нь Монголд үйл ажиллагаа явуулдаг япон хэлний сургалттай сургуулиудын дотроос, Япон хэлний сургалтыг голчилсон сургууль юм. Тус сургууль нь 4 жилийн сургалттай хувийн дээд сургууль юм.Мөн Монгол,Япон хоёр орны “Өвсний үндэс”хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд,хоёр орны ард түмний ард түмний харилцан ойлголтыг ойртуулахад хувь нэмрээ оруулах зорилготой.

Монгол угсаатнууд нь Монгол,Орос,Хятадын өргөн уудам нутгаар тархан суурьшсан байдаг.20-р зуун нь Монголчуудын хувьд Их Гүрний дарангуйлалд өнгөрөөсөн хэцүү бэрх он жилүүд байсан.
1989 онд Орос орноос эхлээд Европын олон орнууд ардчилсан хувьсгал өрнөж,түүний нөлөөгөөр Монгол оронд ч тэмцэл хийх цаг нэгэнт ирсэн байлаа. Ийнхүү ЗХУ-ын хуучин тогтолцоог халж,ардчилсан чөлөөт нийгэмтэй улс болох гараагаа эхэлсэн билээ.
Өдгөө дэлхий дахинаараа глобалчлагдаж байгаа үед эдийн засгийн хувьд хоцрогдмол байгаа Монгол оронд  ,дэлхийн хөгжилтэй орнуудын өндөр хүчин чадалтай техник технологийг нэвтрүүлэх зайлшгүй шаардлага гарч ирж байна.Үүний тулд алсын хараа,өргөн мэдлэг,өндөр ухамсар бүхий боловсон хүчнийг бэлтгэх нь тэргүүний зорилт юм.
“Соёл-Эрдэм” Дээд сургуулийн зорилго нь хүн төрөлхтөнийг  үндэс угсаа,шашин шүтлэг,арьс өнгөөр заагласан үзэл бодлын зузаан ханыг нурааж,дэлхий даяараа хамтдаа хөгжихийг эрхэм болгоно.Түүнчлэн дэлхийн олон үндэснийг хэл соёлоор нэгтгэн холбох гүүрийг тавих чадвар бүхий ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэн гаргахыг зорино.
Бид  дэлхийн олон  хэл соёлтой  хүмүүсийг нэгэн тугны дор нэгтгэж чадсан Их Чингис хааны уламжлалт сэтгэлгээнээс суралцаж,тус хүргэсэн хүндээ үргэлж ачийг санаж,хүний итгэлийг дааж чадах, тийм л залуу үеийг бэлтгэхийг зорьж байна. Эдгээр залуус маань Монголын ирээдүйш хөгжүүлж чадна хэмээн найдаж байна.

No comments:

Post a Comment