Sunday, March 21, 2010

Эрдэнэт үйлдвэр ХХК

Монгол-Оросын хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр нь зэс, молибдений хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог үйлдвэр юм. 1978 онд хоёр орны засгийн газар хоорондын гэрээний дагуу “Эрдэнэтийн овоо”-ны орд газарт байгуулагдсан. Орд газар нь улсын нийслэл Улаанбаатар хотоос баруун хойд зүгт 340 км, Дархан хотоос баруун зүгт 180 км, Булган аймгийн төвөөс хойт зүгт 60 км, мөн Оросын Холбооны Улсын хилээс 140 км-т тус тус байрладаг.

Дорнод-Сибирийн төмөр замын сүлжээтэй Наушки өртөө, Хятадын төмөр замын сүлжээтэй Эрээн хотоор дамжин холбогдож үйл ажиллагаагаа явуулж байна. “Эрдэнэт” үйлдвэр Финляндын “Оутокүмпү” (Outokumpu Oyj), Австралийн “Бейтмэн Инженеринг” (Bateman Engineering Ltd.), “Пэсифик Оур Техноложи” (Pacific Ore Technology Ltd.), Их Британийн “Брүк Хант” (Brook Hunt & Associates Ltd.), АНУ-ын “Фелпс Дож” (Phelps Dodge) корпораци, “Кей-Ди Инженеринг” (KDEngineering) компани, Өмнөд Солонгосын “Самсунг” (Samsung) корпораци зэрэг уул уурхай, өнгөт металлургийн салбарын манлайлагч нартай түншийн нягт холбоотой хамтран ажиллаж байна.
“Эрдэнэт” үйлдвэрийн эрхэм зорилго нь боловсруулалтын өндөр түвшний эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл рүү үе шаттайгаар, идэвхтэй шилжиж, уулын баяжуулах үйлдвэрийг олон улсын хэмжээний уул уурхай, металлургийн цогцолбор үйлдвэр болгон өөрчлөн байгуулах явдалд оршино.
“Эрдэнэт” үйлдвэрийн дүрмийн сангийн 51%-ийг Монгол Улсын Засгийн газар, 49%-ийг ОХУ-ын Засгийн газар эзэмшдэг. Жилд 25 сая тонн хүдэр боловсруулж, 530.0 орчим мянган тонн зэсийн баяжмал, 3.0 орчим мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэдэг.

No comments:

Post a Comment